Бельги, Франц улсын хилийн ойролцоох авто зам дээр 130 гаруй машин ар араасаа мөргөлдөж, үүний улмаас хоёр хүн нас барж, 60 гаруй хүн хүнд гэмтжээ. Энэ үеэр битүү манантай байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан аж. Эхний осол орон нутгийн цагаар 09.30 цагт гарсан ч жолооч нар манангаас болж, хурдаа сааж амжилгүй араас нь ирж мөргөсөөр байсан гэнэ.
Эл зам налуу далантай тул тэдэнд зайлж бултах арга байгаагүй юм байна. Уг осол ойролцоогоор нэг километр цуваа үүсгэсэн төдийгүй орон нутгийн цагдаа нар нийт 130 гаруй тээврийн хэрэгсэл уг осолд өртсөн гэж мэдээлжээ. Онцгой тохиолдолд ажилладаг аврах албаны 400 гаруй ажилтан ослын газарт очсон ч аврах ажиллагаанд манан ихээхэн саад болжээ. Улмаар тус хэсгийн бүх замыг хааж, эсрэг урсгалын замын хөд өлг өөнийг ч зогсоосон аж.
Г.АРИУНЦАЦРАЛ