ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Арменид хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын нийслэл Ереван хотод эсэргүүцлийн жагсаал болжээ. Нийслэл Ереванд хэдэн зуун хүн цугларан “Путин гэртээ харь”, “ЗХУ дахин үүсэхгүй” гэсэн утгатай лоозон барин, одоогийн Ерөнхийлөгч Серж Саргсяныг огцрохыг шаардсан байна. ВВС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр цуглаан болсон газар урьд хожид үзэгдээгүй олон тооны цагдаагийн ажилтан ирсэн бөгөөд хэдэн арван хүн баривчлагдсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал Армений хоёр дахь том хот Гюмригээс эхэлсэн аж. Энэ хотод “Славян бүсгүйн үдэлт” маршийг зохиосон хүн алба хааж байсан тухай хоёр орны тэргүүн дурссан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Тэрбээр энэ маршаа Балканы тулалдааны үеэр бичсэн юм. Харин Кавказын тухайд гэвэл оросууд эндээс явна гэж бодож байгаагүй” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр Орос улс эсрэгээрээ Кавказад өөрсдийн байр сууриа бэхжүүлэх зорилготой байгаа аж. Мөн Путин Гюмри хотод байхдаа Украины нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Украинд өрнөж буй үйл явдал хувьсгал биш харин үймээн самуун юм.
Энэ үймээн самуун Европын холбоотой нэгдэх асуудалтай маш бага холбоотой бөг өөд гаднаас зохион байгуулж байгаа, Ерөнхийл өгчийн сонгуулийн бэлтгэл ажил” гэжээ. Хоёр орны тэргүүн Ереван хотод очин Армени улс ОХУ-ын Гаалийн холбоонд нэгдэх асуудлаар ярилцах юм байна.
Н.ИНДА