Тайландад байдал түвэгтэй хэвээр байна. Ерөнхий сайд Йинглак Чинават огцрох бодолгүй байгаа бөгөөд Засгийн газрын байрыг эзэлж авах гэж хоёр хоногийн турш оролдож буй сөрөг хүчнийхнийг нэвтрүүлэх шийдвэрийг Бангкок хотын цагдаагийн байгууллагад өгчээ.
Харин улсын өмчид ямар нэг хохирол учруулбал хариуцлага хүлээх ёстойг Ерөнхий сайд тэдэнд анхааруулсан аж. Түүнээс гадна жагсаал, хөдөлгөөнийг удирдаж буй Сутеп Таугсубаныг төрийн эргэлт хийх гэлээ хэмээн буруутгаж баривчлах шийдвэрийг цагдаагийн байгууллага гаргасан байна. Ийм хэрэг хийсэн хүнийг Тайландын хуулиар цаазлах юм уу бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг аж.
Сутеп Таугсубан нь Ерөнхий сайдыг огцорвол цагдаагийн газар өөрөө хүрч очно хэмээн мэдэгдээд байгаа гэнэ. Бангкокт энэ сарын 1-нд жагсагчид хийгээд цагдаа нарын хооронд мөрг өлдөөн болж 119 хүн гэмтэж бэртжээ.
Р.ЖАРГАЛАНТ