“Галзуу хурд” цуврал киногоороо дэлхийд алдаршсан Холливудын нэрт жүжигчин Паул Уолкер машины ослоор нас баржээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт найзтайгаа Лос-Анжелес хотоос 50 километр зайд ийнхүү осолджээ. Паул хэт хурдтай давхиж явснаас мод мөргөсөн бөгөөд машинаасаа гарч амжаагүй байхад нь дэлбэрэлт болжээ.
Нэгэн гэрч “Тэр найзтайгаа хэн нэгнийг тосно гээд явсан. Гарахдаа “Би таван минутын дараа ирнэ” гэж хэлсэн” хэмээн ярьсан гэнэ. Одоогоор цагдаа нар ослын газарт үзлэг хийж байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, зарим цахим сайтуудад түүнийг амьд, түүгээр ч барахгүй эмнэлэгт байгаа мэтээр зургийг нь тавьжээ. Гэсэн ч www.spiegel.de сайтад түүнийг ослоор нас барсан нь үнэн болохыг нотолжээ.