Глазго хотын төвд байх нэгэн зоогийн газар дээр цагдаагийн нисдэг тэрэг ойчсоноос гурваас доошгүй хүн амиа алдсан байна. Нисдэг тэрэг дотор нисгэгч, цагдаагийн хоёр ажилтан сууж явжээ. Харин зоогийн газарт 120 орчим хүн байсан гэнэ.
Осол болсон газар ажиллаж буй цагдаагийн ажилтнууд нь хэд хэдэн хүний амь хохирсон гэсэн ч яг таг тоог хэлэхээс татгалзжээ. 10 шахам хүнийг эмнэлэгт хүргээд байгаа гэнэ. Ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа юм байна.
Техникийн шинжилгээ хийхээс наана яаран элдэв дүгнэлт хийхээс цагдаагийн байгууллага болгоомжилж байгаа аж.