Энэ сарын 30-нд Австралийн серфингчин (усны цаначин), 19 настай Зак Янгийг Өмнөд шинэ Уэльс муж улсын эрэг орчимд гулгаж явахад нь аварга загас дайрч хоёр хөлийг нь хазчихжээ. Нөхөд нь түүнийг загаснаас холдуулж чадсан ч амийг нь аварч чадсангүй. Эмч нарын үзэж буйгаар тэрбээр цус их алдсан бөгөөд шархнаасаа болж ухаан алдаад, улмаар зүрх нь зогссон байна.
2008 оноос хойш энд аварга загаснаас болж амиа алдаж буй анхны хүн нь Зак Янг аж. Саянаас Өмнөд шинэ Уэльс муж улсын эрэг орчимд том цагаан гэдэг төрлийн аварга загас үзэгдэх болжээ. Энэ сарын 23-нд Перт хотоос холгүй 35 настай серфингчин Крис Бойл бас аварга загасны аманд өртөн амиа алдсан аж.