2014 оны нэгдүгээр сард Женевт хийхээр төлөвлөж буй энхийн хэлэлцээрт оролцоно хэмээн Сирийн сөрөг хийгээд хувьсгалт хүчний тэргүүн Ахмад Жарба мэдэгдлээ. НҮБ-ын дэмжлэгтэйгээр хийх гэж буй бага хурал Сирид улс төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх боломж олгоно гэж найдаж буйгаа илэрхийлэв.
Башар Асадын Засгийн газар Женевийн хэлэлцээрт оролцохыг зөвшөөрсөн бөгөөд эрх мэдлийг босогчдод шилжүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна. Гэтэл Женевт очихоор төлөвлөж буйгаа Сирид тулалдаж буй босогчдын бүлэглэлийн аль нь ч зарлахгүй байгаа аж.