Италийн Сенатын депутатууд Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг Сенатын гишүүнээс огцруулах санал өгчээ. 2012 оны аравдугаар сард Берлускони Милан хотын шүүхээс улсын татварын мөнгө зувчуулсан хэргээр ял сонссон билээ. Берлускони дээрх хэрэгт холбогдолгүй гэдэг нотолгоог удахгүй гаргаж тавина гэж тайлбарлан өөрийг нь гишүүнээс огцруулах санал хураалтыг түр хойшлуулахыг сенатаас хүсчээ. Гэсэн хэдий ч санал хураалт лхагва гаригт болж олонхийн саналаар Берлускониг огцруулах шийдвэрт хүрчээ.
Сильвио Берлускони Сенатын гишүүнээс огцорсон тохиолдолд депутатын халдашгүй эрхээ алдаж шүүхээс оноосон ялын дагуу нэг жил шоронд суух юм байна. Италийн улс төрийн амьдралд гол байр суурь эзэлж байсан экс Ерөнхий сайд өөрийн талын баримтлагчдыг эсэргүүцлийн хөдөлгөөнд уриалсан аж.