Бизнесмен Аркадий Гайдамакийг Швейцарийн Цюрих хотод баривчилсан байна. Гэхдээ эндхийн цагдаагийн байгууллага “франц-израил гаралтай Оросын иргэнийг” баривчилсан гэснээс биш чухамхүү Гайдамакийг саатуулсныг нотолсонгүй. Түүнийг хэзээ баривчилсныг ч тодруулсангүй. Гайдамакийн өмгөөлөгч, Люксембургийн иргэн Лоран Рие өөрийн үйлчлүүлэгчтэй хэл ам авалцаж чадахгүй байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.
Өнгөрсөн лхагва гаригт тэд уулзах ёстой байсан ч Гайдамак ирээгүй аж. Зарим хэвлэлд мэдээлснээр бол Гайдамакийг баривчилсан нь 1990-ээд онд Анголд хууль бусаар зэвсэг нийлүүлсэн хэрэгтэй холбоотой байж болзошгүй аж. Энэ хэрэгт холбогдуулж 2009 онд Францын шүүх зургаан жил хорих ял түүнд эчнээгээр оноож байжээ. Гайдамак ЗХУ-д төрсөн ч 1972 онд Израилд цагаачилж, дараа нь Францад амьдрах болсон байна. 61 настай энэ бизнесмен Франц, Изриалын иргэний зэрэгцээ Канад Анголын паспорттой аж.