Украины Ерөнхий сайд байсан Юлия Тимошенко эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн гэгдэн шоронд хоригдож байгаа бөгөөд хугацаагүй өлсгөлөн зарласан талаар хоёр хоногийн өмнө мэдээллээ. Тэрбээр гаргасан мэдэгдэлдээ “Еропын холбоотой худалдаа хийх чөлөөт бүсийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурахыг Януковичоос шаардаж би өлсгөлөн зарлаж байна” гэжээ. Энэ сарын 28-29-нд Вильнюст болох дээд хэмжээний уулзалт дээр Украин улс Еюропын холбоотой холбоо тогтоохыг Юлия Тимошенко шаардаж байгаа юм. Энэ тухай баримт бичигт Янукович гарын үсэг зурахгүй бол түүнийг авлигач тойрон хүрээлэгчдийнх нь хамт газрын хөрснөөс арч хэмээн тэрбээр уриалав.
Саяны даваа гаригт Украины Ерөнхийлөгч Виктор Янукович ард түмэндээ хандахдаа эх орондоо хохирол учруулах ямар нэг алхам хийхгүй гэж хэлсэн юм. “Эцэг хүн гэр бүлээ хоол хүнсгүй орхидоггүйн адил одоо бидэнд мэдрэгдэж буй дарамт шахалт дор үйлдвэрлэл зогсож, сая сая иргэн маань гар хоосон хоцорч болзошгүй байгаа нөхцөлд би хүмүүсийг хувь төөрөг нь мэдэг гээд орхих эрхгүй” гэж тэрбээр тайлбарлажээ. Европын холбоотой холбоо тогтоох тухай хэлэлцээрийг батлахад бэлтгэх ажлыг Украины эрх баригчид энэ сарын 21-нд зогсоосон юм. Үүнийг эсэргүүцсэн арга хэмжээ Киев болон Украины бусад хотод өрнөсөн.
Р.ЖАРГАЛАНТ