Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Женев хотод болсон Иран болон “Их зургаа” (Орос, Америк, Хятад, Герман, Франц, Англи)-гийн яриа хэлэлцээний үр дүнгийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар утсаар ярилцжээ. Дээрх яриа хэлэлцээний дүнд Ираны цөмийн хөтөлбөрийг зургаан сарын хугацаагаар түр зогсоож чадлаа гэж өмнө нь мэдээлж байсан юм.
Хориг арга хэмжээний дүнд буулт хийхэд бэлэн гэдгээ Иран улс мэдэгдэж байгаа ч өөрийн цөмийн хөтөлбөрийг цэрэг дайны зориулалтгүй гэж зүтгэсээр байгаа. Албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаас үзвэл Иран улс цөмийн зэвсэгтэй болохоор төлөвлөж буй биш, уран баяжуулж буй нь улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой аж.