Виржини муж улсаас Сенатын гишүүнээр сонгогдсон Крейг Дидс хүүдээ хутгалуулаад нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгджээ. Энэ эмгэнэлт явдал Сенатын гишүүний гэрт болсон аж. 21 настай Остин Дидс учир битүүлгээр эцэг рүүгээ довтолсноо өөрийгөө буудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан байна. Үүнээс илүү тодорхой мэдээ лэл алга. Тус мужийн амбан захирагч Роберт Мак доннелл “болсон явдалд цочирдлоо” хэмээн хэлсэн байна. Крейг Дидс 2001 оноос Сенатын гишүүнээр ажиллаж байгаа юм.