Сардиний аралд энэ даваа гаригт болсон хүчтэй шуурга, үерийн улмаас 14 хүн нас барсан талаар нутгийн эрх баригчид мэдэгдлээ.
Нас барсан хүмүүсийг машин дотроо, мөн гүүрэн дээр байх үед нь үерийн ширүүн урсгал хаман авч одсон байна. Энэхүү гамшиг “Клеопатра” нэртэй шуурганы үр уршиг бөгөөд хэдэн арван хүн ор сураггүй болж, хэдэн зуун гэр бүл орон гэрээсээ дайжихад хүрчээ.
Хамгийн хүнд нөхцөл байдал арлын зүүн хойд хэсэг Оливия нутагт үүсээд байгаа аж.