Оросын буу зохион бүтээгч Михайл Калашников сэргээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тэрбээр өчигдөр Москва хотоос 1300 километрт орших Ижевск хотын эмнэлэгт ухаангүй ирсэн ч эмч нар шуурхай ажилласны үр дүнд амийг нь аварсан гэж тус хотын Эрүүл мэндийн сайд Владимир Муслов хэлжээ.
Калашников эдүгээ 94 настай бөгөөд өнгөрсөн сараас хүнд өвдсөн тухай түүнтэй хамт ажилладаг хүн сэтгүүлчдэд ярьсан аж. Буу зохион бүтээдгээрээ дэлхийд алдаршсан түүний загвараар өдийг хүртэл зуун сая орчим буу үйлдвэрлэжээ.