Чилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны саналын хуудасны 87 хувийг нь тоолсны дараах байдлаас үзвэл Зүүний эвслийн төлөөлөгч 2006-2010 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хатагтай Мишель Бачелет 46.74 хувийн санал авч ялсан байна. Түүний гол өрсөлдөгч Хөдөлмөрийн сайд асан “Чилийн төлөө холбоо” гэдэг эрх баригч намаас нэр дэвшигч хатагтай Эвелин Маттей 25.08 хувийн санал авчээ. Үлдсэн долоон нэр дэвшигч 0.19-10.87 хувийн дэмжлэг хүлээсэн аж.
Сонгуулийн хоёр дахь шат ирэх сарын 15-нд болох юм. Шинжээчдийн үзэж буйгаар Балечет бусад нэр дэвшигчийг дэмжигчдийн саналыг ч авч магадгүй гэнэ. Тэрбээр Ерөнхийлөгч болбол эхний 100 өдөрт нийгэм эдийн засгийн 50 өөрчлөлт хийнэ гэж амлажээ. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн Парламентын сонгууль Чилид болж буй бөгөөд Зүүний эвсэл Парламентад ядаж ердийн олонх болж чадахгүй бол Балечетийн энэ амлалт биелэх боломжгүй болно.
Р.ЖАРГАЛАНТ