Сургуулилалт хийж байх үеэр Америкийн тэнгисийн цэргийн дөрвөн явган цэрэг амиа алджээ. Дэлбэрээгүй байсан төхөөрөмж тэднийг талбай цэвэрлэж байхад нь дэлбэрсэн аж.
Амиа алдсан хүмүүсийн талаар одоогоор тодорхой мэдээлээгүй байна. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж цэргийн алба хаагчид талбай цэвэрлэж байгаад биш яг сургуулилалт хийж байхдаа амь үрэгдсэн хэмээн бас мэдээлээд буй аж.
Энэ бол Кэмп-Пендлтон баазын сургуулилалтын талбайд хүний амь осолдсон анхны тохиолдол биш юм. 2013 оны хоёрдугаар сард цэргийн нэгэн алба хаагч шүхрээр үсрэх үедээ амь үрэгдсэн бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэнгисийн явган цэрэг 23 настай залуу сургуулилалт хийж байх үедээ машины ослоор амьсгал хураасан байна. 2012 оны хоёрдугаар сард нисдэг тэрэг мөргөлдсөний улмаас зургаан цэрэг нас баржээ.