2001 оны алан хядах ажиллагаанд өртөж сүйрсэн Нью-Йорк дахь “ихэр цамхаг”-ийн буурин дээр босгосон “One World Trade Center” нь АНУ-ын хамгийн өндөр барилга болсон гэж Өндөр барилгын зөвлөл хэмээх олон улсын байгууллага үзжээ. Уг барилгын өндрийг тогтоохдоо 124.36 метр өндөр ганжирыг оруулж тооцсон бөгөөд тус Төв нийтдээ 541 метр өндөр аж. Урьд нь Чикагод байдаг 442.26 метр өндөр “Willis Tower”-ийг Америкт хамгийн өндөр нь гэж үзэж байжээ.
Ихэр цамхагийн буурин дээрх Төвийн барилгын төслийг 2003 онд зарласан уралдаанд тэргүүлсэн Германы уран барилгач Даниел Либскинд зохион бүтээсэн байна. 2013 оны арваннэгдүгээр сарын байдлаар “One World Trade Center” нь өндрөөрөө дэлхийд гуравт орж байгаа юм байна. Түүний өмнө Дубайд байдаг “Бурж-Халифа” (828.14 метр) цамхаг, Меккед байгаа “Makkah Royal Clock Tower” (601.07 метр) ордог аж. Азийн орнуудад “Бурж-Халифа”-гаас өндөр зургаан барилга барьж байгаа гэнэ.