НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр хүний эрхийн асуудлаарх Зөвлөлийн сонгууль өчигдөр болов. 2014-2017 онд бүх дэлхийн энэ байгууллагын зөвлөлдөх гол таван нэгжийн нэгэнд нь өөрийн байр суурьтай болох 14 улсыг энэ сонгуулиар тодруулах юм. Нэр дэвшигчдийг Африкийн, Ази Номхон далайн, Латин-Америкийн, Баруун Европын, Зүүн Европын гэсэн бүлгүүдээс гаргаж ирэх ёстой. Зүүн Европын бүсээс ОХУ-ыг дэвшүүлжээ. Ази-Номхон далайн бүлгээс Вьетнам, Хятад, Мальдив, Саудын Арабыг дэвшүүлж буй бол Баруун Европын бүлэг Англи, Францыг сонгож авсан байна.
Африкийн орнуудын бүлэг дөрвөн суудлын төлөө Алжир, Марокко, Намиби, ӨАБНУ, Өмнөд Суданыг өрсөлдүүлэх гэж буй. Өмнөд Судан улс 2011 онд тусгаар тогтносон, НҮБ-ын хамгийн отгон гишүүн юм. Латин-Америкийн орнуудаас хоёр суудалд Куба, Мексик, Уругвай гэсэн гурван орон өрсөлдөнө. Зөвлөлийн гишүүнээр сонгогдох орон Ерөнхий Ассамблейн гишүүн орнуудын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэг авах шаардлагатай. НҮБ-ын бүрэлдэхүүнд 193 орон ордог юм. Гишүүнээр сонгогдсон орнууд Хүний эрхийн зөвлөлд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гурван жил ажиллана. Орос улс 2006-2012 онд тус Зөвлөлийн гишүүнээр хоёр эрхийн хугацаанд ажиллаад байна.
Р.ЖАРГАЛАНТ