ОХУ-ын Төрийн Думийн Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Елена Мизулина Орост тээгч эх байх явдлыг хориглох нь зүйтэй гэж үзэж буйгаа ийн илэрхийлэв.
Дэлхийгээ сөнөөчихгүйн тулд цөмийн зэвсгийг хориглож байгаа шигээ хүүхэд жам ёсоороо төрөх, хүмүүс жам ёсоороо нөхөн үржих боломжийг устгаж буй тээгч эх байх явдлыг хориглох ёстойг хүн төрөлхтөн ойлгох биз ээ” гэж тэрбээр хэлсэн байна.
Тээгч эхийг ганц бие, хүүхэдтэй болохгүй шаналж яваа болон ижил хүйстэн хүмүүс хүүхэдтэй болох гэж ашигладаг. Сүүлийн жилүүдэд олны танил оросуудаас Филипп Киркоров, Алла Пугачёва, Максим Галкин нар ийм маягаар хүүхэдтэй болох арга хайсан аж.