Нэг жилийн өмнө АНУ-д Ерөн хийлөгчийн сонгууль болж Барак Обама Төрийн тэргүүний суудалд хоёр дахь удаагаа заларсан билээ. Энэ ялалтын эргэн тойронд хөөр баяр дөрвөн жилийн өмнөхөөсөө бага, өөрчлөгчийн гэрэлтсэн дүр төрх нэлээд баргар байсан ч ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн хоёр дахь хугацаанд түүнийг дэмжигчид ихээхэн найдлага тавьж байв.
Дахин сонгогдох гэж нэгэнт хичээх явдалгүй болсон Обама одоо эрүүлийг хамгаалах, цагаачлалын талаар баримтлах бодлого, галт зэвсэгт хяналт тавих зэрэгт санаснаа хэрэгжүүлнэ гэж хүлээж байлаа. Гэвч нэгдүгээр сард тангарагаа өргөсөн Обамагийн захиргааны есөн сарын ажлын үр дүнгээс үзвэл яриад байх амжилт алга байна. “Хоёр дахь хугацааны хараал” гэж нэрлэсэн хачирхалтай явдлын талаар америкчууд заримдаа ярилцах нь бий. Энэ үйлийн үрийн золиос болсон хүмүүсийн тоонд бидний мэдэх Ричард Никсон, Рональд Рейган, Билл Клинтон нар ордог юм.
Эхний хүний нэр хүндийг Уотергейтийн хэрэг гэгч сүйрүүлсэн бол Рейганы үед Иранд Америк нууцаар зэвсэг нийлүүлж, түүнээс олсон орлогоороо Никарагуагийн босогчдыг санхүүжүүлсэн хэрэг ман даж айхтар шуугиан тарьсан. Билл Клинтонд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хурааж золтой л түүнийг золиос болгочихоогүй. Тэгвэл Ирак, Афганистанд сунжир сан кампанит ажил явуулснаас одоогийн Ерөнхийлөгчид халаагаа өгсөн хүү Жорж Бушийн чансаа эрс доошилсон билээ. Обама хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ нэлээдгүй шүүмжлэл хүлээсэн байлаа. Бенгази хотод Америкийн Консулын газар руу довтолсон явдлыг Обамаг эсэргүүцэгчид анхааралдаа авсан юм. 2012 онд болсон энэ дуулиант явдлыг шалгах явцад Америкийн дипломатууд өөрсдөд нь аюул учрах гээд байгааг төвдөө мэдэгдэж, анхааруулж байсан ч Төрийн департмент нь ямар ч хариу арга хэмжээ аваагүй нь тодорхой болсон. Эцэст нь Бенгазид дөрвөн америк хүн алагдсаны дотор Элчин сайд Крис Стивенс орсон аж. Үүний хариуцлагыг Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтон хүлээгээд огцорсон. Обама шинэ засаг захиргаандаа түүнийг Жон Керригээр сольсон. Тэглээ ч БНН-ынхан боломж тохиолдох бүрт энэ явдлыг Цагаан ордонд сануул саар байдаг юм. Тавдугаар сард АНУ-ын засаг захиргаа хоёр айхтар цохилт хүлээв. Холбооны татварын алба консервативчуудад ихээхэн шүд зуусан шалгалт хийж, Обамагийн “дайс нууд” татварын хөнгөлөлт эдлэх дээ сүрхий чирэгдсэн билээ. Үүний дараахан ажилтнуудыг нь өргөн хүрээгээр мөрдөж мөшгөлөө хэмээн Ассошиэйтэд Пресс агентлаг эрх баригчдыг буруутгасан.
Цагаан ордон өөрийгөө зөвтгөх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй болсон ч Америкийн тусгай албадын ажлын арга барилтай холбоотой нийтлэл хааяагүй гарсан нь олны дургүйцлийн шуургыг дэгдээснээс дээрх хоёр хэрэг яв дал мартагдсан юм. Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газарт гэрээгээр ажиллаж байсан Эдвард Сноуден гэгч энэ шуургыг дэгдээсэн. Тэрбээр Америкийн хилийн чанадад нуугдангуут интернэт хэрэглэгчдийн харилцаа, телефон сүлжээ ашиг лагчдын яриаг Аюулгүй байдлын агентлаг хэрхэн чагнаж тагнаж байсныг илчилсэн нууц мэдээллүүддийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олны сонорт хүргэсэн. Энэ цахим тагнуулын ажиллагаа асар өргөн хүрээтэй байсан бөгөөд гадаад орнуудын удирдлага, олон улсын байгууллагын ажилтнуудыг ч хамарч байсан нь илт болсон юм. Энэ үйл ажиллагааг жигшиж зэвүүцсэн хандлага одоо ч намжаагүй байна. Түүнээс гадна тагнасан объект нь алан хядах ажиллагаанд оролц сон байж болзошгүй хэмээн хардагдсан гадаадын хүмүүс байсан гэх боловч “Их ахын” хараа хяналтад америк хүмүүс ч орж байсан аж.
Алан хядах ажиллагаатай тэмцэх эрх ашгийн үүднээс иргэдийн эрх, эрх чөлөөг боогдуулах нь Америкийн хувьд шинэ юм биш. Хүү Бушийг Ерөнхийлөгч байх үед ийм үйлдлийг нь ихэд шүүмжилдэг байсан юм. Засгийн газар нээлттэй, тунгалаг байж, америкчуудын зөвшөөрөлгүйгээр аливаа эр гэлзээтэй үйлдэл цаашид хийхгүй гэж өөрчлөгч Обама сонгуулийн өмнө амлаж байв. Алан хядах явдлын эсрэг явуулсан Бушийн арга барилаас татгалзаж чадаагүйн адил энэ амлалтаа Обама амьдралд хэрэгж үүлж бас чадсангүй. Үүний нэг тодорхой нотолгоо нь Гуантанамо дахь шорон юм. Энэ шоронг хаана гэж Обама 2009 онд амласан ч уг шорон түүний эхний бүрэн эрхийн хугацааг дааж өнгөрөөгөөд зогсоогүй одоо ч ажилласаар байгаа. Мэдээллийн чөлөөт байдлын хувьд Обамагийн засаглалын үед сөрөг өөрчлөлт гарсан төдийгүй ухралт ажиглагдах болсон. Наад зах нь олон улсын “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” ийм дүгнэлт хийгээд буй. Тус байгууллагын судлаачдаас 2013 оны аравдугаар сард гаргасан тайланд дурдсанаар бол АНУ-ын эрх баригчид сүүлийн жилүүдэд нээлттэй байдлаа хумиж буй бөгөөд төрийн албан хаагчид нь чухал мэдээлэл алдахаас сэрэмжлэн сэтгүүлчдээс зугтаж явах болжээ. Уг илтгэлийг бичигчдийн өгүүлснээс үзвэл чагнах тагнах тогтолцоо эрчээ авч буй төдийгүй олон нийтийн санаа бодлыг мэдэж байх үүднээс Цагаан ордон өөрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашиглах болсон байна. Хүний эрхийг хамгаалагчдын ихэд дургүйцдэг “алан хядах ажиллагааны эсрэг дайн” ийм маягаар үргэлжилж байгаагаар зогсохгүй улам бүр эрч хүчээ авч байгаа аж.
2013 оны зун Обама дэлхийн тавцан дээр Бушийн үйл хэргийг давтахад тун ойр байгаагаа харууллаа. Химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн Сирийг Вашингтон буруутгаж, цэргийн хүч хэрэглэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Гэхдээ Обама Нобелийн шаг налт энхийг эрхэмлэгчийн хувьд цэргийн ажиллагаа эхлүүлэх шийдвэрийг өөрөө бие даан гаргахаа түдгэлзэж, хэрхэхийг Конгрессоор шийдүүлэхээр есдүгээр сарын 1-нд хандав. Ийнхүү цэрэглэн довтлох санаархалд нь саад учирч, улмаар Орос улс тэргүүлж дипломат хү- чин чармайлт гаргасны дүнд уг төлөвлөгөө нурлаа. Ер нь Сирийн асуудал Америк, Оросын харилцааг нэлээд гэмтээсэн юм. Үүнд мөнөөх Сноуден ихээ хэн үүрэг гүйцэтгэлээ. Тэрбээр хүчинг үй болгосон Америкийн иргэний паспорт бариад, үүнээс үүдэн аливаа нэг орон руу нисэх боломжгүй болчихсон “амьтан” энэ оны зургадугаар сард “Шереметьево”-д буусан юм. Америкийн эрх баригчид түүнийг улсаас урвасан хэмээн үзэж эр гүүлж өгөхийг Москвагаас шаардах болов. Москва Сноуденийг Аме рикт хүлээлгэж өгөхөөс татгалзса наар барахгүй түр орогнох эрхийг наймдугаар сард олголоо. Энэ бүхэн харин америкчуудын нүдэнд Обамаг арай аятайхан харагдуулсан байж магадгүй. Энэ оны намар Сирийн хэрэг явдал хийгээд Үндэсний аюулгүй байдлын агентлагийн чагнасан тагна сан хэргээс илүүгээр хүн амд нь уршиг тарьсан асуудалтай АНУ тулгарав. Конгресс нь санхүүгийн жил эхлэх аравдугаар сарын 1 гэхэд улсын хаа төсвийг баталж чадсангүй. Үүнтэй холбоотойгоор төрийн байгуулла гын ихэнх нь хаалгаа барьж, ажилтнуудаа цалингүй амраахаас аргагүй болов.
Уг явдлын эх үүсвэр нь эрүүл мэндийн салбарт Обамагийн хийхээр төлөвлөсөн өөрчлөлт юм. Бүгд найрамдах намынхан Төлөөлөгч дийн танхимд олонх байгаагаа ашиглан энэ өөрчлөлтөд зориулж хөрөнгө зарах шийдвэрийг батлахаас татгал зав. Тэгээд аравдугаар сарын дундуур сая нэг юм тохиролцоонд хүрч эрүүл мэндийн салбарт оруулах хөрөн гөө танахыг Цагаан ордон зөвшөөр лөө. Холбооны төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосноос АНУ-ын эдийн засагт учруулсан хохирол 24 тэрбум долларт хүрэв. Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх нь Америкийн 44 дэх Ерөнхийлөгчийн “энхрий хүүхэд” байв. Өөр салбарт ч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил түүнд бий. Тухайлбал, цагаачлалын асуудлаарх бодлогод өөрчлөлт оруулахаар тэрбээр хэдийнээс төлөвлөсөн байлаа. Америкт хууль журмын дагуу цагаачилж ирсэн хүмүүст иргэн болох эрх олгох нь зүйтэй гэж тэр үздэг. Гэх дээ Америкийн сургуулиудад гараад байгаа буудалцах гэмт хэрэг тэй уялдан Обамагийн сэтгэлийг зовоож байгаа зэвсэгт тавих хяналтыг хүчтэй болгох явдлын адилаар цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулах асуудлаар бас л тохиролцоонд хүрэх найдвар харагдахгүй байгаа юм. 2014 онд болох завсрын сонгуулиар ардчилсан намынхан Сенатад олонхийн суудлаа хадгалж, Төлөөлөгчдийн танхимд бүгднайрамдахчуудаас илүү суудалтай болсон тохиолдолд л Обама төлөвлөснөө хэрэгжүүлэхэд дорвитой ахиц гарах цорын ганц боломж бий болно. Чухам ийм нөхцөлд л Америкийн 44 дэх Ерөнхийлөгчийн гарын хүлээс тайлагдаж, “хоёр дахь хугацааны хараал”-ын хүч суларна.
Р.ЖАРГАЛАНТ