Америкийн телевизийн нэрд гарсан хөтлөгч Ларри Кинг өнөөдрөөс АНУ-ын нутаг дэвсгэр дээр төвлөрдөг “Кьюмулус Медиа” компанийн харьяа 50 радио станцаар цацах богино мэдээ унших гэнэ.
Уг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа өдөр бүр ердөө нэг минут орчим. Кинг хөтлөгчийн ажлаа чухамхүү радиогоос эхэлжээ. Тэрбээр олон арван жилийн дараа 79 насандаа радиодоо эргэн ирсэн байна. Кинг сэтгүүл зүйн салбарт 56 жил ажиллаж буй юм.
Энэ хугацаанд 50 мянга гаруй хүнтэй ярилцлага хийсний дотор Ричард Никсоноос эхлэн Америкийн бүх Ерөнхийлөгч орсон аж.