Михаил Саакашвилигийн тэргүүлдэг, эрх баригч хүчин байсан Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намын Дорнод Гүржийн Гори хот дахь байранд дээрмийн халдлага болж телевизор, цахим аппарат зэрэг техник, төхөөрөмжийг нь авч явсан байна.
Цагдаа нар хэргийн эзнийг баривчилжээ. Тэр нь тухайн нутгийн оршин суугч П.Георгий гэгч байсан аж. Хулгайлсан зүйлсийг түүний гэрээс олсон байна. Георгий ч хэргээ хүлээж. Михаил Саакашвилиг төрийн эрх барьж байхад дээрх нам эрх баригч улс төрийн хүчний статустай байв.
Өнгөрсөн намар болсон сонгуульд энэ нам тэрбумтан Бид зина Ива нишвилигийн байгуулсан сөрөг хүчний “Гүрж мөрөөдөл” эвсэлд ялагдаж одоо сөрөг хүчний байр суурин дээр байгаа юм. Ерөнхийлөгч Саакашвилигийн бүрэн эрх ч ойрын үед дуусна.