Оросын иргэн Алексей Белан Холбооны мөрдөх товчоо (АНУ)-ноос хамгийн их эрж хайж буй хакеруудын жагсаалтад багтсан байна. Невада, Калифорни муж улсад бүртгэлтэй Америкийн гурван ч компаниийн компьютерийн сүлжээнд Беланыг хууль бусаар нэвтэрсэн хэмээн АНУ-ын эрх баригчид үзээд буруутгаж буй аж. Энэ хүн 2012, 2013 онд цахим халдлага хийж ихээхэн мэдээлэл олж аваад түүнийгээ интернэтээр худалдсан гэнэ.
Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-нд байгаа мэдээллээс үзвэл Алексей Белан нь Оросын иргэн бөгөөд Латвийн нийслэл Рига хотод төржээ. Тэрбээр Михайл Булгаковын “Нохойн зүрх” бүтээлээс авсан “Абырвалг” гэдэг хоч нэр хэрэглэдэг юм байна. Белан олон газар орноор явдгийг нь ХМТ тогтоожээ. Тэр Грек, Мальдив, Тайландад очсон аж. Хамгийн сүүлд Грект мөр нь гарчээ. Энэ хакерыг баривчлахад тус болох мэдээллийг ХМТ 100 мянган доллараар үнэлэхээр санал болгож байна.
Беланаас гадна энэ нэрсийн жагсаалтад Сирийн иргэн, орос гаралтай Андрей Таамегийн нэр бас оржээ. Түүнийг тараасан гэж сэжиглэж буй вирус нь 2007-2011 онд 100 орны дөрвөн сая гаруй компьютерт “халдсан” аж. Тааме хаана байгаа талаарх мэдээллийн төлөө ХМТ 50 мянган доллар төлөхөд бэлэн гэнэ.