Дэлхийд “толгой цохидог” Оросын газрын тосны олборлолт өнгөрсөн сард түүхэн дээд түвшиндээ хүрч өссөн тухай Эрчим хүчний яамнаас нь мэдээлжээ. Өнгөрсөн сард тус улс өдөрт 10.59 сая баррель хар алт олборлож байсан нь ЗХУ задарснаас хойших хамгийн дээд хэмжээ аж. Газрын тосны гигант “Роснефть” компани Красноярск дахь Ванкорын орд газар дахь нефтийн олборлолтоо өсгөсөн нь үүнд нөлөөлсөн гэж “Ведомости” сонинд тодотгожээ. Тус талбайгаас өнгөрсөн жил 18.3 сая тонныг олборлосон бол энэ оноос 25 сая тоннд хүргэхээр төлөвлөөд буй аж.
Ийнхүү ОХУ аравдугаар сард нийт 44.7 сая тонн газрын тос олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тайлан гаас үзвэл ЗХУ задрахаас өмнө буюу 1988 онд ОХУ-ын олборлосон нефтийн хэмжээ бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн ба тухайн үед өдөрт 11.41 сая тонныг олборлож байжээ. Түүнчлэн 2008 оноос хойш хурдацтай өссөөр ирсэн бөгөөд 2009 оны есдүгээр сараас Ванкор, Уват, Талаканы сав газрыг ашиглаж, өдөрт 10 сая гаруй баррелийг олборлож эхэлснээр тус улс Саудын Арабыг гүйцэж, дэлхийн нефтийн хамгийн том үйлдвэрлэгч болсон байна. ОХУ-ын орлогын хамгийн том эх үүсвэр нь нефть, байгалийн хий юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН