Бээжингийн Тяньаньмэний талбайд болсон алан хядах ажиллагааг нууцаар захиалагч нь Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн гэж үзэж байна хэмээн ХКН-ын Төв хорооны улс төр-эрх зүйн комиссын нарийн бичгийн дарга Мэн Цяньчу мэдэгджээ. Тэрбээр одоо Ташкентад айлчилж буй бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа алан хядах ажиллагааг захиалагчийн талаар хэлсэн байна.
Шиньжаан-Уйгарын автономит районыг Хятадаас салан тусгаарлахыг эрмэлздэг Дорнод Туркестаны лалын хөдөлгөөнийг Хятадад алан хядах байгууллага гэж үздэг бөгөөд АНУ болон НҮБ түүнийг алан хядах үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй хэмээн сэжиглэдэг бүлгийн нэрсийн жагсаалтад оруулдаг аж.
Алан хядах ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэж урьд нь таван хүнийг баривчилсан байна. Тэдний нэр, овог нь уйгарчуудынхтай дуудлагын хувьд төстэй байжээ. Тяньаньмэний талбайд уг хэргийг өнгөрсөн сарын 29-нд үйлдсэн бөгөөд гурван хүн суусан Уйгарын дугаартай машин хүмүүс рүү зүсэн орж, дэлбэрсэн юм. Машинд нэгэн эрэгтэй хүн ээж, эхнэр хоёрын хамт явсан бололтой. Тэд бүгд амиа алдсан байна. Үүний уршгаар хоёр хүн нас барж, 40 хүн шархадсан аж.