Америкийн алдартай “Johnson&Johnson” компани хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хүчтэй тайвшруулах эмийг тухайн улсын засаг захиргааны зөвшөөрөлгүйгээр сурталчилсныхаа төлөө 2.2 тэрбум долларын торгууль төлөхөөр болжээ. Засаг захиргаа нь “Johnson&Johnson” компанитай энэхүү тохиролцоонд хүрэх гэж арван жил зарцуулсан байна.
Тус компанийн төлөх энэ мөнгөн дүн АНУ-ын түүхэн дэх хамгийн том торгуульд тооцогдож буй аж. Мөн “риспердал” эм болон “Johnson& Johnson”- ы үйлдвэрлэдэг бусад бэлдмэлийг өвчт өнүүдэд хэрэглэхийг зөвлөсний төл өө эмч нарт мөнгө төлдөг байсан хэмээн тус компанийг буруутгаж байгаа гэнэ.
Н.ЭНХТҮВШИН