Германы Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Штеффен Зайберт даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ Америкийн “Призма” хэмээх тагнуулын төслийн нууц мэдээллийг нийтэд дэлгэсэн Эдвард Сноуден Германы нутаг дэвсгэрт орогнох эрх авч чадахгүй” гэжээ.
Тэрбээр уг мэдэгдлээ “Манай Засгийн газар иргэдийнхээ хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй авч АНУ-тай харилцах бодлогоос Германы аюулгүй байдал, бусад холбоотнуудын сонирхол хөндөгдөж байгаа юм” хэмээн тайлбарлажээ. Германы 50 гаруй улстөрч болон нийгмийн зүтгэлтнүүд Э.Сноуденд орогнол олгохыг Засгийн газраасаа шаардаж буй юм.