Өнгөрсөн бямба гаригт Бээжин хотод болсон үндэсний зөвлөлийн үеэр “2013 онд 60-аас дээш настай хүний тоо 200 саяд хүрсэн бол 2025 онд урьдчилсан тооцоогоор 300 саяд хүрнэ гэж” Иргэдийн асуудлыг хариуцсан сайд Ли Лиго мэдээлжээ. Тэрбээр “Хүн амын хөгшрөлттэй холбоотой асуудал бусад хөгжингүй оронтой харьцуулахад эдийн засгийн илүү хүндрэлтэй учирч байгаа агаад цаашид томоохон тулгамдсан асуудлын нэг болох төлөвтэй” гэж хэлсэн байна.
Сайд үүний гол шалтгааныг “Хятад улс илүү баяжиж амжаагүйтэй” холбон тайлбарлаж байгаа аж. Түүний хэлснээр “Хөгжингүй орнуудын хүн ам хөгшрөлтийн үед орохдоо нэг хүнд ногдох ДНБ 5000-10000 доллар хүрч байсан бол 2001 онд Хятад улс хөгшрөлтийн асуудалтай тулгарахдаа нэг хүнд ногдох ДНБ дөнгөж мянган доллар байжээ.
2012 онд л ДНБ нь 6000 долларт хүрсэн байна. Энэ үзүүлэлт нь Хятадын эдийн засгийн суурь хүн амын хөгшрөлтийн үр дүнд бий болох асуудалтай тэмцэхэд бэлэн эсэх талаас нь авч үзвэл тун хангалтгүй байгааг харууллаа” хэмээн дурджээ.