Алан хядагчдыг хорьдог гэж үздэг Гуантанамо болон Америкийн эрх баригчдын мэдлийн бусад шоронгийн хоригдлуудыг тамлахад АНУ-ын эмч нар оролцсон гэж Америкийн анагаах ухаан, Соросын сангийн хамтарсан илтгэлд дурджээ. Илтгэлд өгүүлснээр хоригдлуудыг тамлах, тэдний эрүүл мэндийн байдалд хяналт тавих, өлсгөлөн зарласан хүмүүсийг албан хүчээр хооллож ундлахад ТТГ-ын ажилтнуудад эмч, сувилагч нар тусалж байж.
Эмч нар хийгээд хүчнийхэн 2001 оны алан хядах ажиллагааны дараа хамтарч ажиллах болсон гэнэ. Уг илтгэлийг 20 орчим хүн хоёр жилийн хугацаанд бэлтгэсэн аж. Илтгэлийг бэлтгэгчид өөрсдийн цуглуулсан баримтыг АНУ-ын Сенатад өгөхдөө цэргийн эмч нарыг мөрдөн шалгахыг шаарджээ. Сенатын гишүүд үүнд хэрхэн хандсаныг одоогоор мэдээлээгүй байна. Эрх баригчдын үзэж буйгаар энэ мэдээлэлд эндүү ташаа юм их байгаа гэнэ.
Гуантанамо болон бусад шоронд эмч нар маш хүнд нөхцөлд, их танхай эмчлүүлэгчдэд үйлчилдэг юм байна. АНУ-д алан хядах ажиллагаа үйлдэгсдэд хатуу ширүүн хандаж буй гэх мэдээлэл Ерөнхийл өгч Жорж Бушийн бүрэн эрхийн хоёр дахь хугацааны төгсгөл үед ихээхэн гарах болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Гуантанамогийн шоронг хаах асуудлаар Төрийн Департаментын энэ асуудлыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Клиффорд Слоун, Пол Льюис нартай уулзав. Энэ шоронг татан буулгах гэж буйгаа уулзалтын үеэр Ерөнхийлөгч нуусангүй. Энэ бол эхний уулзалт байв. Гуантанамод одоогоор 164 хоригдол байгаа бөгөөд эдний дотор бурууг нь хүлээлгээгүй байгаа хүмүүс олон аж.
Р.ЖАРГАЛАНТ