Оросын Челябинскийн уугуул 55 настай Алевтина Сурикова 1980 оноос Латаки хо тод аж төрж байна. Тэрбээр сири оюутан, хар нүдтэй залуутай бүжгэн дээр танилцаж, түүнтэйгээ гэр бүл болж Сирид ирсэн аж. Латакийн оршин суугчдын олонх нь Ерөнхийл өгч Башар аль-Асадтай шашин шүтлэг нэгтэй. Алевтинагийн нөхөр ч ялгаагүй. Түүнийхээ хажууд байхад сайхан амьдарч байсан. Тэгтэл муусайн лалууд ТТГ-ын мөнгөөр энд дайн дэгдээсэн юм гэж Алевтина үздэг. Тэрбээр улс төрийн сэдвээр яриа өдөх их дуртай, чухам үүнээсээ болж дотно найз Натальятайгаа өнгөрсөн жил хэрэлдсэн гэж байгаа. Наташагийн нөхөр нь суннит юм байна. Тэд байнга уулзалддаг байж. Нэгэнтээ Наташа ирдгээрээ ирж, уудгаараа л ууж. Тэгсэн чинь халсан Наташа Ерөнхийлөгч Башар Асадыг муулж гарчээ. Түүний нөхөр нь сөрөг хүч ний талд байлдаж яваа гэнэ. Алевтина дургүй нь хүрээд түүн рүү нулимж орхив. Тэгэхдээ “Чи америкчуудад худалдагджээ” хэмээн хэлээтхэв. Тэгтэл Наташа хутга бариад босоод иржээ.
Алевтина ч халуун шөлтэй саваа бариад авлаа. Тэр хоёр биенээ арай л гэмтээчихэлгүй салж. Түүнээс хойш уулзалдсангүй. “Тэр тэнэг одоо ТТГ-ынхантайгаа архидаж байгаа биз” гэжээ. Үүнээс ч дор юм болдог байна. Тухайлбал, Сирид ирээд удаж буй Орос бүсгүйчүүдийн холбоо гээч саяхан болтол Алеппод ажиллаж байв. Түүнд 46 хүн багтдаг. Тэд цуглаад цай ууж, дуу дуулж, эх орноо ярина. 2012 оны өвөл болсон уулзалт дээрээ тэд Башарынхан, сөрөг хүчин хоёрын талаар маргалдаж, бүр хэрүүл уруулдаа хүрсэн байна. Энэ тухай Оросын ард түмнүүдийн найрамдлын их сургууль төгссөн Ибрагим аль-Салех дурсаж ярьсан аж. Нөгөө хэрүүл чинь явсаар зодоон нүдээн, үймээн самуунд хүрч нэгнийхээ гэрийн тавилгыг шатааж орхисон байна. Түймэр унтраагчдыг дуу даж, орос хүүхнүүдийн зарим нь эмнэлэгт хүргэгджээ. Энд байдаг оросууд бүгд дайнд ихэд дургүйцнэ. Энэ дайн амь насанд нь төдийгүй гэр бүлийнх нь амьдрал, аз жаргалд занал хийлж буй учраас тэр.
Зарим эх сурвалжаар Сирид иргэний дайн дэгдэхээс өмнө энд 20 мян ган орос эмэгтэй амьдарч байжээ. 1979-1985 онд Орост сурч байсан профессор Мохаммед Фаддахын ярьснаас үзвэл, ЗХУ-д болон Орост 50 мянга орчим сири хүн боловсрол эзэмшсэн байна. Тэд одоо бусдын адилаар хоёр хуваагджээ. Орост нэг сургуульд сурч байсан хоёр сири хүн одоо биенийхээ дайсан болоод тулалдаж явна. Орост мэргэжил эзэмшсэн олон сири залуу нутгийн бүсгүйг дагуулж ирсэн байна. Үзэл бодлоосоо болж тэд эвдрэлцэх нь элбэг. Профессор Ибрагимын ярьснаар орос хүүхнүүд нөхрөөсөө илүү гарахыг ямагт эрмэлзэж, муудалцсан үедээ гартаа тааралдсанаа барьж дайрдаг гэнэ. 1985 онд Дамаскад ирсэн, одоо 48 настай Елена Тюринагийн байдал тун хэцүү болсон байна. Тэрбээр энд ирээд хуримаа хийгээд арван жил болоод нөхрөөсөө салжээ. Оросдоо буцаад очъё гэхээр тэнд өөрийн гэх оромжгүй. Сирид хоёр хүүхэдтэйгээ үлдээд зоогийн газар үйлчлэгчээр ажиллав. Тэгж байтал хувьсга лын буун дуу нижигнээд явчихжээ. Том хүү нь Башарын төлөө тулалдаж яваа. Бага нь Санкт-Петербургэд сурч байснаа сургуулиа ха яад одоо лалынхантай хамт “Фронт альНусра”- д элсээд бас байлдаж байгаа гэнэ.
Ийнхүү нэг эхийн хоёр хүү хоорондоо тулалдах болжээ. Албан ёсны тоо баримт байхгүй ч Орост сургууль төгссөн олон зуун сири хүн босогч дын эгнээнд ирсэн аж. Тэд ихэнхдээ Оросоос нийл үүлсэн зэвсгийг хэрхэн ашиглахыг ха риуцаж байдаг аж. Сэтгүүлч Исхак Хатыбын үзэж буйгаар ЗХУ-д цэргийн боловсрол эзэмшсэн хүмүүс Сирийн Засгийн газрын армид ч, сөрөг хүчинд ч байгаа болохоор хоорондоо тулалдахдаа ижил тактик хэрэглэж, эсрэг та лаа ямар үйлдэл хийх гэж байгааг нь ч түвэггүй мэдэж байдаг гэнэ. Чухам үүнээс үүдээд одоо хэр нь хэн нь ч ялахгүй байгаа аж. Сирид улс төрийн шалтгаанаар гэр бүл салж сарних нь ялангуяа сири эр, орос эмэгтэй хоёрын дунд элбэг болсон байна.
Хүүхнүүд нь ихэнхдээ хүүхдүүдээ аваад нутаг руугаа буцна. Зарим тохиолдолд сири нөхөр нь хүүхдүүдээ аваад хаашаа ч юм бэ алга болчихно. Есөн настай Настя Тереховаг сири эцэг нь аваад Алеппо руу явнаас хойш бүтэн жил сураггүй байгаа аж. “Гэр бүлүүдэд тохиолдож буй бүхий л хэрэг явдалд улс төр хутгалдаж байгаа гэж би нотолж чадахгүй” гэж Дамаскийн Цагдаагийн газрын хурандаа Ясир аль-Хасани ярьж байна.
Бидний олонх нь телевизээр мэдээ үзэж байхдаа Сирид болж буй үйл явдлыг өөртөө огт хамаагүй юм шиг бодож байдаг. Тэгж бо лохгүй аж. Оросын мянга мянган иргэн, Орост дээд боловсрол эзэмшсэн олон арван мян ган сири хүн хувь заяаны эрхээр буу барин тулалдаж явдаг юм байна. Түүгээр ч барахгүй Сирид амьдарч байгаа орос хүмүүсийн дунд ч сиричүүдийн дунд дэгдээд байгаа шиг “иргэний дайн” болж л байдаг аж.
“АиФ” сонинд Георгий Зотовын бичсэнээс товчлон авлаа.
Р.ЖАРГАЛАНТ