Саудын Арабын шашны тэргүүн буюу дээд муфти шейх Абдул Азиз Аль аш-Шейх ард иргэд, залуучууддаа хандан Сирийн мөргөлдөөнд оролцож, үймээн самуун дэгдээгчдийг дэмжин байлдахгүй байхыг уриалаад залуу үеийнхэн сөргөлдөгч талуудын золиос болох ёсгүй гэжээ. Тэрбээр мөн шашны зүтгэлтнүүдэд хандан Сирид жихадыг дэмжих мөргөл үйлдэхгүй байхыг сануулсан байна.
Э.ХАНА