Гэмт хэргийн ертөнцөд багагүй шуугиан тарьж байсан “сайн эр” олон байдаг. Тэдгээрийн нэг бол Америкийн цуутай дээрэмчин Жонн Диллингер юм. Тэрбээр АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилсан анхны гэмт хэрэгтэн бөгөөд “улсын дайсан” хэмээн алдаршсан нэгэн. Түүнийг баривчлах гэж тус байгууллагынхан амс хийх чөлөөгүй ажилладаг байжээ. Учир нь тэрбээр ту хайн үед гарч байсан томоо хон хэрэгт байнга нэр холбогдоно. Тухайлбал, хаана л банк дээрэмдсэн хэрэг гарна Жонн оролцсон байдаг байв. Түүгээр ч зогсохгүй Холбооны мөрдөх товчоог дэлхийд алдарших үндсийг түүнийг тавьсан гэж хэлэхэд буруудахгүй аж.
Ж.Диллингерийн талаар эл байгууллагын цахим хуудсанд зарим нэг зүйлийг тэмдэглэн үлдээсэн байдаг. “Хүн аливаа зүйлийг хууль бусаар худалдаж авах, хүнээр дамжуулах зэргээр өөрийн болгож болно. Тэгвэл Жонн Диллингер энэ бүхнийг хослуулдаг байв. Нэгэн үе банкны ажилтан байсан тэрбээр 30 насны босгон дээрээ татварын асар их өрөнд орж, сэтгэл санаа нь хямарч, ухаанаа алдахад хүрчээ. Түүнчлэн өөрийгөө удирдах чадваргүй болсон юм. Ингэж явахдаа банкны ажилтнуудыг хорсон, зүхэж, улмаар тэднийг дээрэмдэхэд хүрчээ. Хамгийн анх 1933 онд өөрийн ажиллаж байсан банкаа тонож байсан” хэмээсэн байдаг. Гэвч энэ нь ташаа мэдээлэл аж. Тухайлбал, тус банк нь хууль бус үйл ажиллагаа явуулж, хүмүүсийг асар их өрөнд унагаж, амьдралыг нь сүйрүүлдэг байжээ. Тиймээс банкны удирдлагуудынхаа хууль бус үйлдлийг эсэргүүцэж, тэмцдэг ганц хүн нь Жонн байлаа. Энэ бүхнийг үл тэвчсэн тэрбээр банкны ажилчдыг зөвхөн айлган сүрдүүлдэг байсан тул хийсэн үйлдлээ зөв гэдэгт бүрэн итгэлтэй байв.
Жонн Диллингер 1903 оны долдугаар сарын 22-нд Индианафолист төржээ. “Тэрбээр хатуу, ширүүн эцгийн гараар хүмүүжсэн нь түүнийг гэмт хэрэгтэн болоход нөлөөлсөн” гэж Холбооны мөрдөх товчоонынхон дүгнэдэг. Гэсэн ч бусад эх сурвалжууд түүний талаар бичихдээ буруугүй гэдэг. Тухайлбал, тэрбээр хүүхэд байхаасаа их эелдэг, охидод амттан бэлэглэх дуртай нэгэн байв. Үүнээс гадна Жонн Диллингерийн сайхан сэтгэлтэйг илтгэх зүйл бол банкны гэмт хэрэгтнүүдийг жагсаасан урт жагсаалт гэнэ. Уг жагсаалтыг Жонн өөрийн банкиндаа халдах үедээ хулгайлсан. Үүнийхээ дагуу тэдгээр хүмүүсийг айлган, сүрдүүлж эхэлсэн аж. Түүний үйлдсэн хамгийн том хэрэг бол 40 тахиа хулгайлсан явдал юм. Гэмээ хүлээсэн тэрбээр найман жил нэг сарын хорих ял сонссон ч түүний хамсаатнууд нь ердөө хоёр жилийн ял авч байсан гэдэг. Энэ бүх хууль бус явдлыг хүлээн зөвшөөрөх дургүй байсан Жонн үргэлж оргож, зугтах болжээ. Ингэж явахдаа тэрбээр модон гар буугаар зэвсэглэж, гутлаа гялалзтал тослоод дэгжин гэгч нь алхдаг байсан гэнэ.
Түүнийг Румыний биеэ үнэлэгч нартай байх үед нь баривчилсан аж. Нэгэн биеэ үнэлэгч 25000 ам.долларын шагнал, тус улсын харьяат болох болзолтойгоор Жонн Диллингерийг илчилсэн байна.
Г.АРИУНЦАЦРАЛ