Хятадын анагаах ухааны салбарынхан H7N9 ханиаднаас сэргийлэх вакцин бий болгосон байна. “Синьхуа” агентлагийн сурвалжлагчид Хятадын Томуу судлалын үндэсний төвийн захирал Шу Юэлуний ярьснаас үзвэл энэ нян тархах явцыг хянахад уг вакцин тус болж чадах гэнэ.
ДЭМБ-ын шинжээчид H7N9-ийг шувууны ханиадны бусад нянтай урьд нь харьцуулж үзээд H7N9-ийн нян бусдынхаасаа түргэн дамждаг, өвчлүүлэх магадлал өндөртэй гэсэн дүгнэлт хийсэн юм. Шувууны ханиадаар өвчилсөн тохиолдол БНХАУ-д хагас жилийн дотор 130 удаа гарч, 40 хүн нас баржээ.