Мексикийн булангийн эрэг дээр байх Альтамира хотын шоронд өнгөрсөн ням гаригийн үдэш эмх замбараагүй байдал дэгдсэнээс долоон хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна. Хоригдлууд өөрсдийн хийсэн хутгаар зэвсэглэн талцан зодолдсоноос уг хэрэг үүджээ. Энэ үймээнд 20-59 настай эрэгтэй хоригдлууд оролцсон аж.
Эмх замбараагүй явдлыг зохион байгуулсан хэмээн сэжиглэгдсэн есөн хоригдлыг хүчлэн хамгаалалтад авсан байна. Энэ шоронд өнг өрсөн оны нэгдүгээр сард эмх замбараагүй байдал бий болсноос 31 хоригдол нас барж, 13 хүн шархдаж байв. Альтамира хот АНУ-ын хилээс урагш 500 орчим км зайд оршдог юм байна.