Катарын Эмирийн дүү дэлхийн орчин үеийн урлагт хамгийн нөлөө бүхий хүнээр тодорчээ. Алдарт “Art review” сэтгүүлийн санал асуулгын дүнгээр Катарын музейн удирдах газрыг тэргүүлдэг Шейха Маяс хэмээх энэ эрхэм нэрсийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. Катарын музейн удирдах газар хэмээх энэ байгууллага дэлхийн төрөл бүрийн дуудлага худалдаанаас урлагийн бүтээлийг худалдаж авах хөтөлбөр хэрэгж үүлдэг аж.
Өнгөрсөн жил Шейха Маяс энэ сэтгүүлийн жагсаалтын 11 дүгээрт бичигдэж байсан бол энэ жил тэргүүлсэн нь Катар улс санхүүгийн асар том боломжоороо дэлхийн урлагийн салбарт нөлөөгөө хэр өсгөснийг харуулж байгаа юм. Тус газар жилд улсынхаа музейн үзмэрийг баяжуулахын тулд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг.