Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, Кэмбрижийн гүнж Кэйт Миддлтон нарын хүү, ханхүү Жоржийг Лондоны Сайнт Жэймсийн талбай дахь “Chapel Royal” сүмд адисласан тухай BBC мэдээлэв. Түүнийг Кантербюри сүмийн Жастин Уэльби адисласан байна.
Уг ёслолд ердөө 22 хүн оролцсоны дотор Хатан хаан II Элизабет, Ханхүү Филипп, Чарльз, Харри болон Кэйт Миддлтоны гэр бүлийн дөрвөн гишүүн байжээ. Энэ үеэр бяцхан ханхүүгийн загалмайлсан эцэг эхийн нэр ил болсон бөгөөд Уильям, Кэйт нарын дотно найз нөхөд болох Оливер Бэйкэр, Эмилиа Патерсон, Жэми Пинкертон, Жулиа Самуэль, Уильям ван Катсем, Зара Тиндалл нар энэ эрхэм үүргийг хүлээсэн байна.
Загалмайлах ёслол ойролцоогоор 45 минут үргэлжилжээ. Сонирхуулахад, ханхүү Жорж өнгөрсөн долдугаар сарын 22-нд мэндэлсэн.