Америкийн эдийн засагч, Нобелийн шагналт Лоуренс Клейн 93 насандаа өөд болжээ. 1920 оны есдүгээр сарын 14-нд Небраска муж улсын Омах хотод мэндэлсэн тэрбээр Берклигийн их сургууль төгсөж, дараа нь Мессачусетсийн дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1958 онд Пенсильванийн их сургуульд багшилж эхэлжээ.
Клейн энд ажиллаж байхдаа эконометрийн загварчлалын асуудлыг судалж, улмаар 1980 онд Нобелийн шагнал хүртсэн байна. Дэлхийн II дайны төгсгөлд АНУ-д эдийн засгийн хэлмэгдүүлэлт бий болгосон гэх олонд нэлээд эрт түгсэн мэдээллийг Клейн ашигласан аж. 1960-аад онд дэлхийн хэд хэдэн орны, тэр дундаа Япон, Израилийн эдийн засгийн загварыг Клейн боловсруулж байжээ. 1976 онд тэрбээр АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч Жимми Картерийн сонгуулийн сурталчилгааны үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ.