Цагаан ордны томоохон албан тушаалтан хоёр жилийн турш “Твиттер” хуудсанд нууц мэдээллийг дэлгэн бичиж байсан нь илэрч ажлаасаа халагджээ. АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлийн Цөмийн зэвсгийг хураах хорооны дарга Жорж Жозеф “Твиттер”-т жиргээчдийн нэг байжээ.
Тэрбээр дээрх хуудсанд олны танил хүмүүсийг гутаан доромжилсон жиргээ бичиж үлдээхээс гадна байгууллагынхаа дотоод нууц мэдээллүүдийг дэлгэн тавьдаг байсан гэнэ. Жишээ нь, тэрбээр энэ оны аравдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг “Улс төрийн онилгоо муу төдийгүй хэзээ ч байгаа онодоггүй” хэмээн шүүмжлэн бичжээ.
Жорж Жозеф өөрөө “твиттер”-т бичсэн зүйлийнхээ талаар гэмшиж байгаагаа хүлээсэн байна.