АНУ-ын Майами хотын цагдаа нар Парагвай улсын Ерөнхийлөгчийн ууган хүү Хуан Пабло Картесийг өнгөрсөн ням гаригт баривчилжээ.
Гэлээ ч 1500 долларын барьцаагаар сулласан байна. Хуан Пабло Картес энд суралцаж буй аж. Энэ хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс Парагвайн консулын газрынхан татгалзжээ.
Хүүгийн эцэг Орасио Картес 2013 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд баруун төвийн “Колорадо” хэмээх консерватив нам түүнийг сонгуульд дэмжсэн юм байна.
Картес улсынхаа хамгийн баян хүний нэг юм. Тэрбээр хүнсний зүйл, ундаа, тамхи үйлдвэрлэдэг хэд хэдэн фирмтэй аж.
Р.ЖАРГАЛАНТ