Ливийн удирдагч асан Муаммар Каддафигийн бэлэвсэн эхнэр Сафия Фаркаш хоёр жилийн өмнө Ливийн хувьсгалын үеэр алагдсан нөхрийнхөө шарил байгаа газрыг мэдээлэхийг шаарджээ. Сафия Фаркаш дэлхий нийтэд хандсан ил захидлаа “Оросын дуу хоолой” радио компаниар дамжуулжээ.
Африкийн орнуудын холбоонд хандан генерал Каддафигийн үхлийн учир шалтгааныг судалж үзэхийг тэрбээр уг захидалдаа мөн шаардсан байна. “Миний хүү Сейф Аль-Ислам тулгаад байгаа бүх хэрэгт ямар ч буруугүй бөгөөд баригдсанаас нь хойш гэр бүлийн нэг ч гишүүнтэй нь уулзуулахгүй байгаа учир түүнтэй холбоо тогтооход туслахыг Хүний эрхийн асуудлыг хариуцсан олон улсын бүх байгууллагаас шаардаж байна” гэж Сафия Фаркаш захидалдаа бичсэн байна.
Уг захидлыг радио компанийн байранд бэлэвсэн эхнэрийн дүү Фатима Фаркаш авчирч өгсөн гэж “Оросын дуу хоолой” мэдээлж байна. Ливийн удирдагч асны машины цуваа генералын дэглэмийн сүүлчийн тулгуур болсон Ситра хотоос зугтах гэж байгаад НАТО-гийн бөмбөгдөлтөд өртөж Ливийн босогчдод баригдсан юм. Муаммар Каддафийг босогчид барьсан даруйдаа алсан бөгөөд элсэн цөлд нууц газар оршуулсан аж. Түүний эхнэр Сафия Фаркашнутаг орноосоо хөөгдөн одоогоор Оманд орогнож байгаа юм.