Өмнөд Калифорнийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж байгаад 14-ний өдөр Мексикийн нутагт ороод сураг тасарсан “Cessna- 208 Caravan” хэмээх жижиг онгоцыг аврагчид олж харсан байна. Осолд орсон энэ онгоцны бүхээгт 14 хүн явжээ. Урьдчилсан мэдээнээс үзвэл тэднээс ганц нь ч амьд үлдээгүй бололтой. Онгоц чухам хаана унасныг лхагва гаригт нисдэг тэргээр тандаж тогтоосон байна. Харин онгоц осолдсон тэр газар нисдэг тэргийг буулгах боломж олдоогүй аж.
Онгоц унасан газар руу хайгуул хийх, аврах бүлгийг илгээсэн юм байна. Рашаан амралтын Лорето хотоос Комонда руу нисэж явсан энэхүү онгоц хөөрснөөсөө хойш 25 минут болоод холбоо тасарчээ. Тухайн үед тэр бүс нутагт “Октаве” нэрт хар салхи дэгдсэн бөгөөд онгоц үүнээс болж осолдсон байж. Уг онгоцоор зорчиж явсан хүм үүс бүгд Мексикийн иргэд байв.