Москвад Голландын дипломат ажилтныг зодсонтой холбогдуулж тайлбар авахаар ОХУ-аас Нидерландад суугаа Элчин сайд Роман Колодкиныг ГЯЯ нь дуудсан байна. Болсон энэ хэрэг явдлын талаар хууль сахиулах байгууллагууд урьд нь мэдээлсэн юм.
Дипломатчийг зодсон хүмүүс цаасан дээр зүрх зурж, “ЛГБТ” гэсэн дөрвөн үсэг бичиж үлдээсэн байжээ. Дараа нь Орост суугаа Нидерландын Элчин сайд Франс Тимерманс болсон үйл явдлын талаар “Фэйсбүүк” хуудастаа мэдээлсэн аж. Дипломатч хөнгөн гэмтэл авсан, бие нь сайн байгаа гэж түүнд мэдээлсэн байв.
Зодуулсан хүнийг Онно Элдеренбош гэх бөгөөд Москвад суугаа Нидерландын Элчин сайдын орлогч аж. Үл таних хоёр хүн өөрсдийгөө “цахилгаанчин” гэж хэлээд Дипломат төлөөлөгчийн газрын энэ ажилтны сууцанд нэвтрэн орж түүнийг зодчихоод гэрээс нь ямар нэг үнэ цэнэтэй зүйл авалгүй явж одсон байна.