“Аль-Каида”-гийн сүлжээний өндөр албаны хүн гэж АНУ-ын эрх баригчид үзэж буй Абу Анас аль-Либи гэгчийг шүүх анхны хурал энэ сарын 15-нд Нью-Йоркийн шүүхэд болсон байна. 1998 онд Кенийн нийслэлд байгаа АНУ-ын ЭСЯ руу алан хядах ажиллагаа үйлдэх зорилгоор хийсэн дайралтад түүнийг оролцсон гэж үзэж буйг Аль-Либи хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан аж. Түүнийг үнэний шүүхээс нуугдаж болзошгүй гэж шүүх үзэж байгаагаас барьцаагаар суллахыг зөвшөөрсөнгүй.
Абу Анас аль-Либиг Америкийн цэргүүд энэ сарын 5-нд Ливи улсын нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тэгээд нэг долоо хоног түүнийг Газрын дундад тэнгист байгаа АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоц дээр байцаасан байна. Байцаалтыг энд хэдэн долоо хоног үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан ч Аль-Либийн биеийн байдлаас шалтгаалан түүнийг АНУ руу явуулсан аж.
Аль-Либийг баривчилсан нь Ливид хямрал үүсгэсэн бөгөөд Ливийн зэвсэглэсэн хувьсгалчид Аль-Либийг барив чилахад АНУ-д тусалсан гэж үзэж тус улсын Ерөнхий сайд АльЗейданыг энэ сарын 10-нд хулгайлжээ. Ливийн Засгийн газар болон Ерөнхий сайдыг хулгайлагчид яриа хэлэлцээ хийсний дүнд хэдэн цагийн дараа Аль-Зейданыг сулласан байна.
Р.ЖАРГАЛАНТ