Хятадын хакерууд сүүлийн дөрвөн сарын турш “New York Times”-ийн сайтад халдахыг оролдож буй талаар тус сонинд мэдээлжээ. Тус сонинд Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн ойрын хамаатнууд олон тэрбумаар тоологдох хөрөнгийн эзэд гэсэн нийтлэл хэвлэгдэн гарснаас хойш ийм халдлага хийх болжээ.
“New York Times””д бичсэнээр хакерууд Хятадын цэргийн тагнуулынхны хэрэглэдэг арга барилыг ашиглаж байгаа гэнэ. Хакеруудын гол зорилго нь тус нийтлэлийг бичсэн сурвалжлагчийн шуудангийн хайрцаг руу нэвтрэхэд оршиж байгаа аж. Хятадын Батлан хамгаалах яам “New York Times” сонины тайлбар хүссэн шаардлагад “БНХАУ-д энэ төрлийн үйл ажиллагаа хориотой” гэсэн хариу өгчээ.
Н.Түвшин