АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Холбооны нөөцийн сангийн дэд тэргүүн Жанет Йелленийг тус улсын Төвбанкны тэргүүнээр томилохоор нэр дэвшүүлжээ. Түүнийг Сенатын гишүүд хэлэлцэж, томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэх аж. Обама тус улсын тэргүүний эдийн засагч, бодлого боловсруулагчдын нэг хэмээн түүнийг тодотгожээ. Хэрвээ Сенат өөрийг нь дэмжвэл хатагтай Йеллен ажил эрхлэлтийг дээд түвшинд хүргэж, үнэ болон санхүүгийн системийг тогтворжуулахад чадах бүхнээ хийхээ амлажээ.
Өдгөө 67 настай Жанет Йеллен нь Холбооны нөөцийн сангийн одоогийн тэргүүн Бен Бернанкегийн орлогчоор сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилласан бөгөөд хэрвээ дэмжлэг авбал тэрбээр Холбооны нөөцийн санг тэргүүлэх анхны эмэгтэй болох аж. Йеллен нь Харвардын их сургууль болон Лондоны эдийн засгийн сургуульд багшилж байсан туршлагатай гэнэ. Ардчилсан намын гишүүн, сенатч Чарльз Шумер нь Йелленийг Сенатын гишүүд олонхийн саналаар дэмжинэ хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.
Мөн Сенатын Банкны хорооны дарга Тим Жонсон түүнийг туршлага арвинтай бөгөөд Холбооны нөөцийн сангийн чадварлаг тэргүүн болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ