АНУ-ын Баруун Виржини муж улсын Уилинг хотод чөлөөнд гарсан офицер винтовоор шүүхийн байшин руу 15-25 удаа буудаж танхайрчээ. Ийм авир гаргасны шалтгааныг мэдээлсэнгүй.
Шүүхийн байшинд байсан хүмүүсээс нэг нь хөнгөн шархадсан байна. Буудсан этгээд хууль сахиулах байгууллагад 20 гаруй жил ажиллаад 13 жилийн өмнө чөлөөнд гарсан аж.