Умард Солонгосын Батлан хамгаалах хорооны үзэж буйгаар Пак Гын Хэ тэргүүтэй Өмнөд Солонгосын дэглэм Умардад байгаа эх орон нэгтнүүдтэйгээ зөрчилдөх явдлыг БНАСАУ-ын зүгээс өгсөн урьдчилсан сануулгыг үл хайхран улам нэмэгдүүлсээр байгаа аж. Цөмийн зэвсгээс татгалзаж, өөрчлөлт хийхийг Пхеньянаас шаардсан нь түүний зэвүүг нэлээд хүргэсэн бололтой. Ийм үйлдэл нь бие биений дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, нөгөө талынхаа тогтолцоонд хүндэтгэлтэй хандахаар Умард, Өмнөдийн тухайн үедээ хүрсэн тохиролцоог зөрчиж буй хэрэг гэж Умард Солонгосын Батлан хамгаалах хорооны дарга үзэж байна. Тэрбээр Пак Гын Хэ болон түүний ойр орчны хүмүүсийн байр байдлыг БНАСАУ-ын ард түмэн, арми анхааран ажиглах болно гэж мэдэгдэв.
Солонгосын хойгийн түгшүүртэй байдал нэмэгдэж буйн хариуцлагыг Өмнөд Солонгос, АНУ-д тохож буйг Умард Солонгосын Ардын армийн ерөнхий штабын төлөөлөгч мягмар гаригт мэдэгд сэн байна. Ийн мэдэгдсэн нь Цэр гийн хамтын ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд АНУ, Өмнөд Солонгос саяхан гарын үсэг зур сантай холбоотой юм байна. Мөн Америкийн нисэх онгоц тээвэрлэгч “Жорж Вашингтон” хэмээх атомын хөлөг онгоц оролцсон цэргийн сургуулилалт хамтарч хийхээр АНУ, Өмнөд Солонгос хоёр төлөвлөж буй нь ч үүнд нөлөөлжээ.