“Бүхнийг дийлэгч ардын комиссар” баригдмагцаа өөрийнхөө ажлын өрөөнд цаазлуулсан гэж Лаврентий Бериягийн ойрын хүмүүс гэргий, хүү нь баталсан байдаг. Эрт цагийн энэ сайхан байшинд одоо Орост суугаа Тунисийн ЭСЯ байрладаг юм. Тэгээд одоо ажлаа хийж буй төдийгүй амьдарч байгаа энэ байшингийнхаа өнгөрсөн түүхэнд хэрхэн ханддагийг нь нэгэнтээ элчин сайдаас сонирхоход хошигнох авьяастай тэрбээр “Би энд тайван амгалан унтдаг, бусдын сүнс сүүдэр ая тухыг минь алдагдуулдаггүй” гэж хариулсан байдаг.
Энэ байшинд үнэхээр айл гэрийн ая тухтай налгар байдал ноёлж байсан юм билээ. Бериягийн гэргий Нина Гегечкори хотоос гадагш байх сайтар хамгаалагдсан байранд олон жил амьдарсан аж. Максим Горькийн ач охинтой гэрлэсэн хүү Серго нь тусдаа сууцтай байв.
Сергогийн эхнэр Марфа Пешкова хадам эцгийнхээ тухай дурсан “Түүнийг өглөө зуслангийн байранд ирэхэд бид бүгд сэрнэ. Тэр ирмэгцээ л өлгийтэй хүүхдийг аваад ир гэнэ. Берия ач нараа өвөр дээрээ суулгасан, тэргэнд суулгаад түрээд явж буй зураг олон бий. Түүнийг баривчилсны дараа тэр бүх зургийг надаас хурааж авсан” гэж ярьсан байдаг.
Бериягийнхан заримдаа Москвагийн төвд байх том байрандаа цуглахад энд налгар тайван, хөгжил цэнгэлтэй, инээд хөөр, хүүхдийн цовоо дуу хадаж байсан гэдэгт хэн эргэлзэх билээ. Гэхдээ хүчээр ийш нь авчирсан хэд хэдэн залуу эмэгтэйн амьдрал чухам энэ байшинд, унтлагын өрөөнд нь сүйрсэн нь үнэн юм. Энэ тухай яриа хэдийнэ Москва даяар тарж байсан ч Берияг шүүх үед л уг үйл явдлын баримт нотолгоо олдсон гэдэг. Бериягийн гэр байх Москвагийн энэ хэсэгт шоронгийн хонгилд тамлуулан зовох хүмүүсийн шаналант дуу сонсогдож байсанг үй. Лениний хамтран зүтгэгчид, ахмад большевикууд, маршалууд, зохиолчид, цэргийн олзлогдогсдын талаар ч энд яриа хөөрөө болдоггүй байв. Сталин өөрийн үнэнч сайдын гэрт хэдэнтээ зочилж, гэрийн эзний эрүүл мэндийн төлөө хундага өргөж байлаа. Сталиныг амьд байхад Лаврентий Павловичийн эрүүл мэндэд үнэндээ юу ч заналхийлж байсангүй.
Берияг цаазалсны дараа энэ хүний амьдрал, албан тушаалын шатаар хэрхэн өгссөн талаар нь олон янзын таамаг гарч иржээ. “Бүхнийг дийлэгч ардын комиссарын” удам угсаа нь еврей гаралтай байсан гэж Германд амьдардаг, зөвлөлтийг судлаач Абдурахман Авторханов нотолсон нь бий. Тэрбээр ийн нотлохдоо “берия” гэдэг үгийг эртний еврей хэлнээс хөрвүүлбэл “азгүй хүү” гэсэн үг хэмээн иш татжээ. Лаврентий Павлович өөрөө гарал үүслээ төдийлэн хайхардаггүй нэгэн байж. Тэрбээр хүмүүсийг шоронд суулгаж, цаазлахдаа ч тэдний гарал угсааг нь огт анхаардаггүй байв. Берия хүчирхэг байсны нууцыг түүний өөрийнх нь хувийн чанарт байсан гэж зарим судлаач үздэг нь том алдаа юм. Берия яагаад анхны социалист улсын хэлмэгдүүлэгч машины залуур дээр суусны учрыг олохын тулд тухайн дэглэмийн үнэнч зарц, зандалчдыг бус түүний үзэл санааны удирдагч, үүсгэн бий болгогчийг нь судлах хэрэгтэй юм. Бүх Оросын онцгой комиссын анхны удирдагч Феликс Держинский, Вячеслав Менжинский нар залхаан цээрлүүлэгч байгууллагын удирдлагад ирэхдээ мэргэжлийн хувьсгалчид байв. Держинский язгууртан гэр бүлээс гаралтай бол Менжинский нь их сургууль төгсөж эрх зүйчийн боловсрол эзэмшсэн нэгэн байлаа. Тэдний амьдралын нэгээхэн хэсэг нь хилийн чанадад өнгөрсөн, гадаад хэл сайн мэддэг, боловсролтой хүмүүс байсан юм. Гэлээ ч тэд олноор нь хэлмэгдүүлэх гэмт хэрэгт идэвхтэй оролцсоноос нэр хүнд нь унасан. Тэдний халааг авсан Генрих Ягода боловсролгүй этгээд байсан төдийг үй эрх биш уншиж, гарын үсгээ зурж л чаддаг байсан болов уу. Тэрбээр олон мянган хүнийг цаазын тавцан руу илгээх тамга дарж байсан.
Николай Ежов гуравдугаар анги л төгссөн, оёдолчны газар ажиллаж байсан хүн. Сталины сонголтыг гайхмаар. Генрих Ягода, Николай Ежов нар дүүрчихсэн гаж донтон, атийсан биетэй алуурчид байв. Ежов 151 см, Ягода нь 146 см өндөр байсан юм.
Тэд ялзарсан хүмүүс байсан нь баригдсаны нь дараа тодорхой болсон аж. Ягода нь Максим Горькийн бэртэй бие сэтгэлийн холбоотой, Ежов нь ижил хүйстэн байжээ. Харин Сталины сөр өг үзэлтэн байж болзошгүй хүмүүсийг устгах үүргээ энэ хоёр хүн бүрэн дүүрэн биелүүлж байв.
Тэгвэл Берия нь эд нараасаа хавьг үй илүү ухаантай, зальтай, муу санаатай байжээ. Ийм бишсэн бол төрийн нэг гол суудалд олон жил тогтож чадахгүй байсан бизээ. Берия ахмад большевикуудын нэг биш байв. Түүгээр ч барахгүй 1931 он болтол Сталин түүнийг мэддэггүй байжээ. Тэгээд Сталин өөрийн хамтран зүтгэгчдийг устгахдаа тэдэнтэй аль ч талаар холбоогүй, нууц ажил ч хамт хийж яваагүй, хувьсгал хийгээд Иргэний дайнд ч мөр зэрэгцэж яваагүй хүнийг сонгож авсан байна. Берияг сайн мэдэх Сергей Киров, Серго Оржоникидзе, Кавказын коммунистуудын удирдагч Лаврентий Картвелишвили нар сөрөг тодорхойлолт өгөөд байсан нь ч түүнийг сонгох шийдвэр гаргахад Сталинд саад болсонгүй. Эдгээр хүмүүс хожим нь Бериягийн нууц явуулгаар юм уу түүний шууд оролцоотойгоор амиа алдсан юм. Муу юм хийлгэсэн хүмүүсээ устгах зорилтыг Сталин тэргүүн зэрэгт тавиад байсан чухам тэр үед Берия нүдэнд нь азтайяа өртсөн гэдэг. Тухайн үеийн дэглэмийн хамгийн нууцлагдмал, хамгийн аймшигтай “Сухановка” гэдэг шоронд Ежовын орлогч Михаил Фриновский, Леонид Заковский болон гадаад дахь тагнуулын байгууллагын тэргүүн, нэрт чекистүүд, эцэст нь Ардын комиссарыг өөрийг нь ч хорив. Берия болохоор ажил тарсны дараа нэлээн орой энэ шоронд ирнэ. Мөрдөнд байгаа хүмүүстэй “ажиллах” нь түүний хувьд нэг ёсны амралт байсан гэлтэй. Ежовыг хорих өрөөнөөс мөрдөн байцаагч руу анх удаа аваачих хооронд л хуяг Мальцев түүний гарыг хугалсан нь шоронд ямар ёс суртахуун байсны гэрч юм. Ежов ч Сталины байгуулсан хорих газруудад ямар ёс суртахуун ноёлж байдгийг сайн мэдэх тул өөрт нь тулгасан хэргийг бүгдийг нь хүлээж, мэдүүлэгт гарын үсгээ зурж байсан аж.
Бериягийн шийдвэрээр “Сухановкад” ирсэн хүмүүсийн дотор Зөвлөлтийн домогт тагнуулч Дмитрий Быстролетов, ГХЯ-ны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Евгений Гнедин, Сталины хувийн архитектор Мирон Мержанов, Зөвлөлтийн сөрөг тагнуулын байгууллагын шилдэг удирдагч Меер Трилиссер, Азербайжаны цэргийн ардын комиссар Чингиз Ильдрымзаде нар байсан аж. Тэгэхдээ гурван хүний хувь заяаг энд хамгийн аймшигтай шийдсэн гэж үздэг байна. Эхнийх нь Иван Бовкун-Луганец бөг өөд түүнийг Хятадад бүрэн эрхт төл өөл өгч өөр ажиллаж байхад нь гэргийтэй нь хамт дуудан ирүүлээд сэм баривчилжээ. Түүнийг олны өмнө цаазалж зүрхлээгүй учир устгах тусгай арга боловсруулахыг Берия өөрийн ажилтнууддаа даалгасан байна. Гүржийн ДЯЯ-ны орлогч сайд дэслэгч генерал Шалва Церетелийн өгсөн мэд үүлэг саяхан ил болсон юм. “Намайг Бериягийн орлогч Кобулов өрөөндөө дуудаад баригдаад байгаа хоёр хүнийг ер бусын аргаар устгах шаардлагатай байна гэв. Энэ даалгаврыг бидний гурван хүнд өгч буй бөгөөд тэр хүмүүсийг Москвагаас Тбилиси рүү галт тэргээр явж байх замд нь Гүржийн нутаг дэвсгэр дээр устгах ёстой байв. Кутаиси хот хүрээгүй явахдаа бид тэдгээр хүмүүсийг устгасан. Влодзимирский эмэгтэйг нь алхаар цохиж алсан, би эрэгтэйнх нь толгой руу алхаар цохиж, манай нэг ажилтан багалзуурыг нь шахсан. Тэрбээр дараа нь цогцсуудыг шуудайд хийж машинд ачсан. Тэгээд үхэгсдийг осолд өртсөн болгохын тулд дээрээс өгсөн үүргийн дагуу автомашины осол зохион байгуулсан”. ДЯЯ-ны ажилтан байсан Вениамин Гульст бас нэгэн түүх ярьсан байдаг. “Дуудсан ёсоор намайг Берия дээр очиход ЗХУ-ын маршал Куликийн гэргийг таних уу гэж асуугаад “танина” гэхэд Берия түүнийг ганцаараа байхад нь хулгайлах хэрэгтэй байна. Церетели, Влодзимирский хоёрыг чамд туслуулна гэлээ”. Энэ эмэгтэйд тохиолдсон явдал хүний санаанд багтамгүй харгис хэрцгий юм. Москва хотын сайхан хүүхнүүдийн нэг, Батлан хамгаалах ардын комиссарын орлогч Григорий Куликийн эхнэр 1939 оны долдугаар сард гэрийнхээ хажууд явж байгаад ор сураггүй алга болчихжээ. Кулик энэ явдлыг Берияд өөрийн биеэр дуулгаж, улс даяар эрж хайх ажил өрнүүлэв.
Бүсгүйг 10 жил хайж, 15 боть хавтаст хэрэг бүрдүүллээ. Тэгтэл Бериягийн даалгавраар хулгайлсан Куликийн эхнэрийг Сухановын шоронд байцааж байжээ. Түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэсэн аж. Тэгээд сарын дараа Бутырийн шоронгийн дарга Миронов, Дотоодыг хамгаалах ардын комиссариатын даамал Блохин нар буудаж орхисон байна. Григорий Кулик маршал цол хүртэтлээ алба хааж, ЗХУын баатар болсон юм. Гэвч 1947 онд түүнийг баривчилжээ. Зөвлөлтийн цэргийн гурван том дарга Сталиныг шүүмжилж ярилцсаныг нууцаар хальсанд буулгаж авсан нь тэднийг баривчлах шалтгаан болсон төдийгүй тэр гурвыг 1950 онд буудан хороосон байна. Ингээд л Куликийн эхнэрийг эрж хайх ажил зогсчээ.
Сталины хамгийн дотнын, хамгийн итгэлт хүн Берия болсон нь санамсарг үй явдал биш байв. Тэд өрөөндөө юу ярьдаг байсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ тааварлахад түвэгтэй биш. Сталинд ойр байсан хүмүүсийн дурссанаар бол Сталин, Берия хоёр заримдаа бусад хүм үүсийн дэргэд гүрж хэлээр ярилцдаг байсан гэнэ. Бусдын чихэнд сонсгомг үй зүйлээ л тэд ийн ярьдаг байсан нь ойлгомжтой.
Аугаа их эх орны дайны жилүүдэд Берия батлан хамгаалах үйлдвэрлэлийн сайн зохион байгуулагч болохоо харуулсан, атомын бөмбөг хийх ажлыг удирдсан гэх бодолтой хүмүүс байдаг. Үүнд үнэний хувь бий. Гэхдээ тэр бүхнийг олон мянган хүний мах, цусаар бүтээж байсан юм. 1941 оны намар Зөвлөлтийн нисэх хүчний дээд зиндааныхныг олноор нь хядсан нь сэтгэл шимшрүүлэм. Хор хохирол учруулсан, тагнуул хийсэн хэмээн буруутгаж дайн эхлэхийн өмнөхөн Агаарын цэргийн хүчний өндөр албан тушаалын хэсэг хүнийг баривчилсан байна. Эхний ялагдал хүлээсний дараа л эх орноо хамгаалах хүсэлтэй хүн болгонд тэр боломжийг олгох шаардлагатай байсан нь мэдээж. Тэгвэл Берия огт өөрөөр ажиллаж байв. Москва дайсанд эзлэгдэж болзошгүй болоод байсан үед түүний шийдвэрээр шоронгуудыг нүүлгэж эхэлжээ. Аравдугаар сарын 28-нд Барбыш тосгонд 20 хоригдцаазлахдаа лыг буудан хороосны дотор ЗХУ-ын баатар, нисэх хүчний дэслэгч генерал Павел Рычагов, Евгений Птухин, Иван Проскуров, хурандаа генерал Георгий Штерн нар байжээ. ЗХУ-ын хоёр удаагийн баатар генерал Яков Смушкевичийг хүнд өвчтэй байхад нь буудахаар дамнуургаар авчирч байсан гэдэг.
Чухам тэр үед Мария Цветаевагийн нөхөр Сергей Эфрон алагдсан байна. Орловын шоронд 157 хоригдлыг хорооход тэдний дунд Украины Сайд нарын зөвлөлийн дарга ахмад большевик Христиан Раковский, нэрт хувьсгалч, зүүн эсер Мария Спиридонова, эмч профессор Дмитрий Плетнёв, Лев Троцкийн эгч, Николай Ежовын ах байсан аж.
Дайны дараа Берия алдар хүндийн оргилд хүрчээ. 1946 оноос Улс төрийн товчооны гишүүн, Социалист хөд өлмөрийн баатар, ЗХУ-ын хүндэт иргэн болов. Тэрбээр өөрөө цорын ганц, хэнээр ч сольшгүй хүн нь болохын тулд Сталины ойр орчмыг идэвхтэй цэвэрлэж байлаа. Түүний санаачилгаар Төв хорооны нарийн бичгийн дарга Алексей Кузнецовыг буудав. Энэхүү Кузнецов богино хугацаанд аюулаас хагаалах байгууллагыг тэргүүлж байжээ. Сталины хамгаалалтын албаны дарга генерал Николай Власикийг баривчилж, удирдагчийн нарийн бичгийн дарга нарын газрын удирдагч Александр Поскребышевийг зайлуулав. Молотов, Калинин, Поскребышев, Куусинений авгай нарыг шоронд хорив.
Берия хоёрдугаар зэргийн албан тушаалд удаан байхыг хүсэхгүй нь Сталиныг нас бармагц илт байв. Үнэхээр ч Лаврентий Павлович жолоодогч болохоороо өмсөх хувцсаа байн байн өмсөж үзэн, гадаад бодлогын, боловсон хүчний, эдийн засгийн асуудалд “гар хөлөө дүрэх” болжээ.
1953 оны зургадугаар сарын 26-нд Берияг Кремльд баривчилж, арванхо ёрдугаар сарын 23-нд буудан алсан байна. Хожим нь маршал болсон Павел Батицкий генерал цолтой байхдаа түүний духанд сум зоосон аж. Бериягийн хөлд олон хүн чирэгдсэн нь мэдээж. Ах дүү нар нь ч хохирсон. Берия баригдсаныхаа дараа олон жил нөхөрлөсөн Георгий Маленковт бичсэн анхны захидалдаа “Боломж олдвол гэргий, хөгшин эх, хүү Серго нарт минь анхаарал тавиарай” гэсэн байжээ.
Бериягийн гэргий Нина, хүү Серго нарыг нь шоронд хийв. Горькийн ач охин, Сергогийн гэргий Марфа ч бас хүүхдүүдтэйгээ хорионд орсон байна. Гэхдээ ээж нь Климент Ворошиловт захидал бичсэний ачаар 2-5 настай хоёр охинтой, жирэмсэн залуу эх шийтгэлээс мултарсан аж.
Р..ЖАРГАЛАНТ