Өмнөд Солонгос АНУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөж буйтай холбогдуулан Умард Солонгос армиа байлдааны бэлэн байдалд оруулав. Цэргийн сургуулилалтад АНУ оролцож буй нь Умард Солонгос руу довтлохоор АНУ хэзээ ч төлөвлөж байгаагүй гэсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн мэдэгдэл худлаа болохыг харууллаа гэж БНАСАУ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна. “Америк, Японы түрэмгийлэгчид, түүний гар хөл бологчдын шилжилт хөдөлгөөнийг ажиглаж буй бөгөөд хүссэн цагтаа тэдэнд цохилт өгөхөд бэлэн” хэмээн БНАСАУ-ын удирдлага онцолсон байна.
Сургуулилалтад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Жорж Вашингтон” атомын хөлөг онгоц тээвэрлэгч оролцож буйд Пхеньяны удирдлага бүр ч зэвүүцэж буй аж. “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг хүсэж буй бол Вашингтон өөрөө үүнд чиглэсэн алхам хийх ёстой” гэж Умард Солонгосын удирдлага үзэж байна. Өмнөд Солонгос, АНУ, Японы хамтарсан цэргийн сургуулилалт өчигдөр эхлэх ёстой байсан ч энэ бүс нутагт дэгдсэн хар салхины улмаас тодорхой бус хугацаагаар хойшлогджээ.
Р.ЖАРГАЛАНТ