Төрийн байгууллагуудаас заримыг нь санхүүжүүлэх талаар БНН-ын гаргасан саналыг Цагаан ордон хүлээж авсангүй. Энэ сарын 1-нд эхэлсэн санхүүгийн шинэ жилийн төсвийн тухай хууль гаргах талаар Конгресс тохиролцоонд хүрч чадаагүйгээс Америкийн төрийн байгууллагууд санхүүгийн боломжгүй болчихоод байгаа юм.
Тиймээс Цагаан ордны шийдвэрээр төрийн ихэнх байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Төрийн байгууллагууд нэг хоног хаагдсанаар Америкийн ДНБ-д учрах хохиролыг 300 сая доллар гэж үзэж буй.